Олон Улсын Ахмадыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын хүрээнд төвөөр үйлчлүүлж буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээ дараах үйл ажиллагааны дагуу явагдсан. Үүнд:
- Олон улсын ахмадын өдөр, Монгол улсын ахмадын баярыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээлэл хүргэж, төвөөр үйлчлүүлж буй ахмадуудын хийж бүтээсэн ажил, гавьяа шагналыг танилцууллаа.
- Ахмадууд өөрсдийн тухай дурсамж яриа өрнүүлэн, залуус дүү нартаа сургамж өглөө
- Төвөөс үйлчилгээ авч буй залуус ахмад настнуудад баяр хүргэж, хөгжөөнт тоглоом тоглуулав.
- Тус арга хэмжээний хаалтыг цэнгээнт бүжгээр өндөрлөсөн







