Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төв, Глобаль сан, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд түр хоноглох байраар үйлчлүүлж буй 116 иргэнийг сүрьеэгийн үзлэгт хамрууллаа.
Үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн улаан загалмай хороо, сайн дурын гишүүд, Сонгинохайрхан дүүргийн сүрьеэгийн диспансер, Сонгинохайрхан дүүрэг дахь Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран ажиллаж, зорилтот бүлгийн иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж, гэр оронгүй гадуур тэнэж буй 76 иргэнийг бүртгэлжүүлж ажиллав.







