Тус өдөр байгууллагын дарга, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд ШШГЕГ-ын харъяа СМДӨАЭХХГазарт зочлон байгууллагын дарга, сэтгэл зүйч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж ажлын харилцан туршлага солилцлоо.
Энэхүү танилцах, туршлага солилцох уулзалтын хүрээнд бид тус газрын үйлчлүүлэгч иргэдтэй ажиллаж буй арга зүй, байгууллагын онцлог зохион байгуулалттай танилцав. Архины хамааралтай иргэдэд наркологийн эмчилгээ суурьтай сэтгэл зүйн үйлчилгээг үйлчлүүлсэн давтамжаас хамааран 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд үзүүлж байна. Цаашид 2 байгууллага мэргэжил арга зүйн туршлагаа хуваалцахаас гадна Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчилгээ дуусаад хүлээн авах гэр бүл, орон гэргүй иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төвд хүлээлгэн өгч хамтран ажиллахаар боллоо.






