Нийгмийн хамгааллын тусгай төв нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран ажиллах талаар жилийн төлөвлөгөө гарган төслөө танилцуулсан уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг номоор дамжуулан төлөвшүүлэх, ном унших сонирхлыг нэмэгдүүлэх олон талт ажлыг тусгасан ба нийт 5 ажил төлөвлөснөөс 4 нь дэмжигдэж нэгийг нь нягтлан судалж байж хариу өгөхөөр болсон.

Дэмжигдсэн  ажлуудын талаар холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж цаашид хамтран ажиллах нөхцөл боломжийг ярилцаж шийдвэрт хүрлээ.

Дараагийн шатны уулзалтын товыг тохирч тус арга хэмжээ өндөрлөлөө.