.          Үйлчлүүлэгч иргэдэд архины хамаарлаа даван туулахад нь туслах зорилгоор олон улсын “Меносота” 12 алхамт хөтөлбөрийг ашиглан 12 иргэнтэй дэмжих бүлгийн уулзалт эхэллээ. Урилгаар чиглүүлэгч багш “Зорилгоор удирдуулсан өгөөмөр амьдрал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал хамтран ажиллалаа. Эхний уулзалтаар иргэд дотоод мэдрэмжээ нээх арга барилд суралцсан ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө. Цаашид дэмжих бүлэг 7 хоног бүрийн Пүрэв гаригт зохион байгуулагдах ба нийгмийн ажилтан О.Насанбуян хариуцан ажиллахаар боллоо.