Архи нь 200 гаруй өвчний эх үүсвэр болдог  бөгөөд бараг бүх эрхтнийг гэмтээдэг ялангуяа согтууруулах ундааг олон давтамжтайгаар хэтрүүлэн хэрэглэвэл дундаж наслалт буурч, бие махбодь болон сэтгэл зүйд сөрөг үр  дагаварууд нилээд тод илэрдэг  талаар  сүүлийн үеийн мэдлэг мэдээлэлцд суурилсан сургалт зохион байгуулсан.

Иргэд сургалтанд идэвхтэй оролцсон бөгөөд өөрийн биеийн өөрчлөлт, илэрч буй шинж тэмдэг болон сэтгэл зүйн шалтгаанаа эрэмбэлж, үнэлсэн оролцоонд суурилсан сургалт боллоо. Бие даах ажилд, хичээлийн “А”-хэсгийн  агуулгаар богино хугацааны даалгавар өгөв.