Нийслэлийн соёлын төв өргөөтэй хамтран Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Б.Ариунчимэгийн “Бэр цэцэг” бие даасан бүрэн хэмжээний тоглолтыг төвөөр үйлчлүүлж буй 9 эмэгтэй иргэн, 1 ажилтныг хамруулан 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагаас үзүүллээ.
Тус арга хэмжээний турш иргэд сэтгэл хангалуун үзэж, баяртай хүлээн авлаа. Хамтран ажилласан Соёлын төв өргөөний хамт олонд талархлаа.






