Нийгмийн хамгааллын тусгай төвөөс санаачлан сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороотой хамтран байгууллагуудын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх замаар албан хаагчдын нөхөрсөг уур амьсгалыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжсэн спортын олон талт арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 2023 оны 03 сарын 23-ны 13:00-17:00 цагийн хооронд автобус нэгтгэл гурвын спорт зааланд нийт 3 төрөлт тэмцээнд 3 байгууллагын ажилтан албан хаагч нар амжилттай оролцлоо.
Спортын төрөл бүрд 1 тэргүүн байр шалгаруулав. Үүнд Гар бөмбөгийн шилдэг баг, олс таталтын шилдэг баг, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчнаар сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.
Тус төвөөр үйлчлүүлдэг иргэдийн өөрсдөө оёдог даавуун торноос 20 ширхгийг тэмцээнд оролцсон тамирчдад гарын бэлэг болгон өглөө.
Хамтран ажиллаж, спорт заалаар тусалсан Зорчигч тээврийн нэгтгэл автобус гурвын удирдлага, хамт олонд талархлаа.









