Сэтгэл зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу “Өөрийгөө ойлгоё 2” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 38 үйлчлүүлэгч иргэн хамрагдсан. Уг сургалтаар

  • Өөрийнхөө сэтгэл, сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн үнэлэх
  • Сэтгэл зүйн дархлаагаа хэрхэн дэмжих
  • Стресс тайлах булчин суллах дасгал гэсэн мэдлэг мэдээлэлд суралцлаа. Сургалтын төгсгөлд үйлчлүүлэгч иргэд өөрийн сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийж, сэтгэл зүйн дархлаагаа анхаарч амьдралаа шинээр дахин бүтээх сэдэл бий болсон тухай ярьж байлаа.