Энэ удаагийн зочноор “Бүгдээрээ найз биш юм уу” номын зохиогч, хүүхдийн сэтгэл судлаач, багш Авирмэдийн Энхцэцэгийг урьлаа. Үйлчлүүлэгч иргэдэд “Асуудлынхаа үндсийг олж хэрхэн шийдэх” гэсэн практик зөвлөмжийг өгсөн.Үүнд:
- Өөрт тулгарч буй асуудлынхаа шалтгаан нөхцлийг тодорхойлон гарах арга замаа төлөвлөн хэрэгжүүлэх агуулга багтсан бөгөөд асуудлаа харахдаа яагаад ийм байдалтай болов?, яагаад?, яагаад? Гэж өөрөөсөө асууж гарах арга замаа тодорхойлох алхмуудыг энгийн ойлгомжтой тайлбарласанд зөвлөмжийн ач холбогдол оршиж байна. Төвийн иргэд зочин сэтгэл судлаачид талархал илэрхийлж амжилт хүслээ.





