Байгууллагаас 5 дугаар сарыг талархлын сар болгон зарласан бөгөөд аяны хүрээнд арга хэмжээг нээж, 2023 оны 5 дугаар сар 5-нд “Нартай өдөр” үйл ажиллагаагаар эхлүүллээ. Тухайн өдөр сарын хугацаанд зохион байгуулагдах ажлуудыг танилцуулж, төвийн дарга нээлтийн үг хэлж, үйлчлүүлэгч иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэд бие биедээ сайхан мэдрэмжээ дамжуулж хуваалцсан, мөн хайртай дотны нэгэндээ талархсан ил захидлаа бичиж талархлын самбарт нааж, нэг өдрийг дуу хууртайгаар дурсамж дүүрэн өнгөрүүллээ.