Архины хэрэглээ ба эрүүл мэндийн үндэсний судалгааны дүнгээс үзэхэд одоогоор Монгол улсад 90.000 гаруй буюу хүн амын 3,2% насанд хүрэгчид архины хэрэглээний эмгэгтэй байна. Иймээс тус хичээл нь хүмүүст донтолтыг хэрхэн илрүүлэх, оношлох талаар мэдлэг олгохын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, эмчлэх стратегийг санал болгох зорилгоор зохион  байгууллаа.

Хугацаа:  50 минут

Сургалтад хамрагдагсад:  Түр  хоноглох  байранд  амьдарч буй 22 иргэн оролцсон.

Үр дүн: Донтолтыг илрүүлэх, оношлоход түгээмэл гардаг саад бэрхшээлийг харилцан ярилцсан иргэдийн оролцоог хангасан сургалт боллоо.