📀🎙МУСТА ардын дуучин Б.Алтанжаргал Талархлын сарын аянд уригдан ирж төвөөр үйлчлүүлэгч иргэд, албан хаагчдад Монгол ардын уртын дуу, ардын богино дууны талаар сонирхолтой мэдээллийг хүргэж, өв соёлоо дээдэлж, хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн учир утгыг тайлбарлан, таниулж ая дуугаа өргөлөө.
Төвөөс 20 жилийнхээ ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл”, “Хамтдаа тарьж, хамтдаа ургуулья” 10,000 мод тарих төслүүдийг дэмжиж 500,000₮ хандивласан бөгөөд байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээнд хамтрал багаараа урлагийн тоглолт зохион байгуулж өгөхөөр боллоо.🤝🥰🥰
Таны болон танай хамтралын урлагийн их ажилд гялалзсан өндөр амжилт хүсэн ерөөе. 👏👏