Гэрээний хүрээнд орон гэргүй иргэдтэй ажиллаж буй байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр сурч буй оюутан суралцагчдын практик чадварыг хөгжүүлэх, дадлага, сайн дурын ажил хийхэд хоёр байгууллага дэмжиж хамтран ажиллана.
Үүнээс гадна хоёр байгууллага 2023 оны турш “Эрүүл Монгол хүн – Бүтэн гэр бүл” төслийн гүйцэтгэл дээр нийгмийн дархлааг дэмжих контент, хэлэлцүүлэг, зөвлөмжүүдийг хамтран боловсруулж, олон нийтэд түгээж ажиллах юм.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.05.15






