Нийслэлийн залуучуудын хөгжил-оролцоог дэмжих, эрхийг хамгаалах, залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох, амьдралд нь бэлтгэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү ёслолд нийгмийн салбарт мэдлэг чадвараа зориулан ажиллаж буй 2 ажилтныг хамруулж, аз жаргал дүүрэн дурсамж бүтээлцлээ.

Амьдрал, хайр сэтгэлийн үнэ цэн, утга учир, онцгой дурсамжийг хамтран бүтээлцсэн Нийслэлийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төвийн хамт олонд байгууллагынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Залуу хосуудынхаа үр хүүхэд, цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. 
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.05.15








