Байгууллагаас 5 дугаар сарыг “Талархлын сар” болгон зарлаж, сарын турш 348 иргэнийг хамруулан 8 арга хэмжээг зохион байгуулсан. Мөн 2023 оны 05 дугаар сарын 24 ний өдөр талархлын сарын аяны үйл ажиллагааг хааж 8 дахь удаагийн арга хэмжээг Хүүхэд Залуучуудын Тусгай Цогцолбор төвтэй хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд үйлчлүүлэгч иргэдээс гэр бүл, хайртай дотны нэгэндээ хандан бичсэн 38 захидал ирснийг бид дамжуулах ажлыг зохион байгуулж байна. Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүл болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд цаашдийн үйл ажиллагааг дэмжин иргэн нэг бүрийн төлөө санаа тавьж, хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.