Сэтгэл зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу “Өөрийгөө зөв илэрхийлэх” сэтгэл зүйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 26 үйлчлүүлэгч иргэн хамрагдсан. Уг сургалтаар
- Өөрийн үнэ цэнэ
- Сэтгэл зүйн байдлаа тодорхойлох
- Өөрийгөө зөв илэрхийлэх аргууд гэсэн мэдлэг мэдээлийг практик жишээтэй холбон заалаа.
Үйлчлүүлэгч иргэд өөрийн үнэ цэнээ ойлгон үнэ цэнэгүй нэгэн болгох сонголт хийхгүй байхад сэтгэл зүйн эрүүл мэнд нь сайжирч өөрийгөө зөв илэрхийлэх харилцааны аргуудад суралцсан ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.





