“Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай
Үйлчлүүлэгч иргэдэд архины хамаарлаа даван туулахад нь туслах зорилгоор “Эдгэрэлийн баяр хөөр” дэмжих бүлгийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр 2 байгууллагын удирдлагууд гэрээнд гарын үсэг зурлаа.
“Бид хамтдаа эдгэрлийн баяр хөөрийн төлөө” НҮТББ-ын гүйцэтгэх захирал З.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэцогт, сургагч багш А.Алтанцэцэг нар хөтөлбөрийн танилцуулга сургалтыг төвийн ажилтан албан хаагчдад зохион байгуулав. Тус хөтөлбөр нь хаалттай, нээлттэй бүлгийн зохион байгуулалтайгаар 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд сургагч багш нар хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу зааж хамтран ажиллахаар боллоо.








