Үйлчлүүлэгч иргэдийн дунд “НӨХӨРЛӨЛ” сагсан бөмбөгийн Тэмцээн зохион байгууллаа

Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлж буй иргэдийн  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт соёл хүмүүжлийн нийгмийн ажилтан Б.Цогзолоор удирдуулан тус төвд дадлагажиж буй оюутан болох Н.Байгальзул, Г.Бадмаа, Ц.Ундармаа нар  “НӨХӨРЛӨЛ” сэдэвт сагсан бөмбөгийн тэмцээнийг  2023 оны 6 дугаар сарын 16 ны өдөр  гадна сагсны талбайд зохион байгуулав.

Тэмцээн нь 3Х3 дүрмийн дагуу 8 минутаар үргэлжилсэн. Тэмцээний шүүгчээр нийгмийн ажилтан О.Насанбуян ажилласан бөгөөд нийт 4 багийн 16 тамирчин оролцсон.

Багууд тойргоор тоглож, аварга болон дэд аварга багийг шалгаруулсан .  Иргэдийн идэвхи оролцоог хангахын тулд тоглолтын дундуур алсын зайн шидэлтийн тэмцээнийг зохион байгуулж аваргаа тодруулсан.

  • Нэгдүгээр байранд – Б.Пүрэвдорж ахлагчтай “Молоконы лааз” баг
  • Хоёр дугаар байранд – Чаминцацрал ахлагчтай “Итгэл” баг
  • Алсын зайн шидэлт – Нийгмийн ажилтан О.Насанбуян тус тус байр эзэлж, гарын бэлгийг гардуулан өглөө.

Тэмцээнд оролцсон нийт тамирчид болон үзэгч иргэдийн сэтгэл ханамж туйлын өндөр байсан болно. Цагийг үр дүнтэй, нөхөрсөг, халуун дулаан уур амьсгалтайгаар өндөрлүүллээ.