Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ажил хөтөлбөрийн оюутнууд тусгай төв дээр 1 сарын хугацаанд дадлагын ажлаа гүйцэтгэлээ.
Байгууллага-олон нийттэй ажиллах дадлагын удирдамжийн хүрээнд оюутан суралцагчид үйлчлүүлэгч иргэдтэй ярилцлага хийх, кейс файл, бүртгэл хөтлөлтийн програм судлах, иргэдийн дунд нийтийг хамарсан ажил зохион байгуулах, төвийн гадаад харилцаа судлах, төсөл хөтөлбөр боловсруулах гэх мэт 20-25 ажилбар бүхий төлөвлөгөөт ажлыг 3 багшаар удирдуулан гүйцэтгэсэн байна.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсанаар нийгмийн ажил сэтгэл зүйн чиглэлээр сурч буй оюутан суралцагчдын практик чадварыг хөгжүүлэх, дадлага хийх, сайн дурын ажилд оролцох бүх боломжоор харилцан дэмжиж ажиллах зорилт ийнхүү биелэгдэж байгаад бид бүхэн баяртай байна.
Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй цаашид Их сургууль, нийгмийн ажил хөтөлбөрийн суралцагчид бид бүхний хамтын ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжлэх юм.
Тусгай төвд дадлага хийж, харилцан суралцаж, олон төлөвлөгөөт ажлыг хамтдаа гүйцэтгэсэн нийгмийн ажил хөтөлбөрийн оюутан сурацлагчид та бүхний цаашдын эрдийн замд өндөр амжилт хүсье.






