Хүн хорвоод ээж аав болж мэндэлдэггүй. Эцэг эх байх ур чадварт хүн бүр анхны хүүхдээ өлгийдөн авах мөчид суралцаж л эхэлдэг. Гэр бүлийн хүмүүжил нь хүүхдийн зан араншин, ертөнцөд хандах хандлага зэргийг тодорхойлдог чухал хүчин зүйл. Хүн бүр хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өөр байдаг талаар шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгсөн. Мөн хүүхдэд эцэг эхийн үзүүлэх нөлөө асар их юм. Өөрөөр хэлбэл  гэр бүл дэх аав, ээжийн эрх үүрэг хариуцлагын гүйцэтгэл нь тухайн гэр бүлийн  тогтвортой байдалд шууд нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй агуулгыг тусгасан  сургалт  хийлээ.