Сэтгэл зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу “Бэрхшээлийг даван туулах” сургалтыг нийт 27 иргэнд зохион байгууллаа. Тус сургалтанд :
Бэрхшээлийг даван туулах практик 6 аргын тухай үүнд:
- Одоо цагт анхаарлаа тогтмол хандуулах
- Нэг цагт нэг зүйлд төвлөрч ажиллах
- Тархиа дасгалжуулах
- Сөрөг бодол, сэтгэл хөдлөлийг тухайн мөчид тавьж явуулах
- Бодолдоо хэт ач холбогдол өгөхгүй байх
- Эрч хүчээр биеэ тэтгэх
Гэсэн агуулга багтсан бөгөөд үйлчлүүлэгч иргэдээс сургалтын дараа бэрхшээлийг даван туулах 6 аргыг асууж мэдлэг мэдээллийг нь баталгаажуулахад бүгдийг нь алдалгүй зөв нэрлэж тайлбарлаж байлаа.






