“Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ-”нд хамруулсан тухай

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг “Энэрэл” эмнэлэгтэй хамтран төвд шинээр ирсэн үйлчлүүлэгчдийг хамруулан зохион байгууллаа. Дотрын эмчийн үзлэгт 26, мэдрэлийн эмчийн үзлэгт 26, ЭХО-ны эмчийн үзлэгт 26, цээжний рентгэн шинжилгээнд 26, цус шээсний ерөнхий шинжилгээнд 26, зүрхний цахилгаан бичлэг 26, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 4, мозокийн шинжилгээнд 4 буюу давхардсан тоогоор 164 иргэн хамрагдсан.

Цаашид үзлэг, шинжилгээний хариуг хянан, шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг, эмчид холбон зуучлан хэвтүүлэн эмчлүүлнэ.