Нийгмийн хамгааллын тусгай төвийн 20 жилийн ойн ажлын хүрээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай харилцан ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Нэгэн зүгт-Хамтдаа” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт бидний урилгыг авч, хүрэлцэн ирж, өргөн хүрээнд идэвхи санаачлагатай оролцсон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Өлзийт Асар ТББ, Найдварын өргөө НҮТББ, Help international Mongolia, Ганц зам итгэл ТББ, Дөлгөөн минж ТББ, Титэм констракшн, Шинэ амьдрал ялагч ТББ-уудад гүн талархал илэрхийлье.
Өдөрлөгийн хүрээнд:
– Туршлага солилцох уулзалт
– Зорилтот бүлгийн иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа
– Спортын төрөлд: Гар бөмбөг, Дартасын тэмцээн зэрэг бүтээлч, нөхөрсөг, үр дүн бүхий арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
Гар бөмбөгийн тэмцээнд:
1-р байр Найдварын өргөө НҮТББ
2-р байр Нийгмийн хамгааллын тусгай төв
3-р байр Help international Mongolia
Дартсын тэмцээнд:
1-р байранд Help international Mongolia
2-р байр Найдварын өргөө НҮТББ
3-р байр Ганц зам итгэл ТББ тус тус шалгарав. Байр эзэлсэн багуудийг тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
Цаашид бид хагас жил тутам ажлын туршлага-мэдээлэл солилцох уулзалт, үйлчлүүлэгч иргэдийн нийгмийн оролцоог идэвхижүүлэх нөхөрсөг урлаг, спортын тэмцээн уралдаан, бичиг баримтжуулалт, эрүүл мэндийн үзлэг зэргээр хамтран ажиллахаар болж байгаадаа таатай байгаагаа байгууллагууд санал нэгтэй илэрхийлэв.
















