Төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй зорилтот бүлгийн 70 иргэнд “Амьдралд олдож болох алтан боломжууд” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтын гол агуулга нь амьдралын утга учир, зорилго гэж юу болох талаар мөн боломжийг олдсон үед нь хэрхэн өөрт ашигтай байдлаар хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэх алхамуудыг зааж, “Би хэн бэ” тест бөглүүлэн, үйлчлүүлэгч иргэд асуулт асууж хариултаа авч, харилцан ярилцлаа.





