“Итгэл” төслийн хүрээнд төвд байрлан үйлчилгээ авч буй иргэдийг Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран сүрьеэгийн илрүүлэг /үзлэг шинжилгээ/-д хамруулав.
Шинжилгээгээр дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай иргэдийг Энэрэл эмнэлэгтэй хамтран ХӨСҮТөвд хэвтүүлэн эмчилгээнд хамруулж байна. 

Түүнчлэн төвөөр үйлчлүүлэгч иргэдэд “Бид сүрьеэгээс яаж сэргийлэх вэ?” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
Хамтран ажилласан Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг Mongolian Anti-Tuberculosis Association-д талархал илэрхийлье.

Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.10.11









