Тусгай төвийн өргөтгөл буюу “Сургалт, хүмүүжлийн цогцолбор төв”-ийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна. 📑🧱

Төвийн дарга ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцаж, цаашид ашиглагч байгуулЛагын хувьд нэн ялангуяа дэд бүтцийг хэрхэн авч явах, бэлтгэл ажлаа одоогоос хангах талаар инженерүүдтэй санал, зөвлөмж солилцлоо. ✍️

Тус бүтээн байгуулалтын 1-р үе шат энэ онд ашиглалтад орох бөгөөд нэг дор 200-250 орон гэргүй иргэнийг хүлээн авах хүчин чадал бүхий нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд суурилсан сургалт соёл, хүмүүжил, амьдрах арга ухаан, эрүүл зөв амьдралын хэвшилд суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогцолбор төв байхаар төлөвлөгдсөн.📚
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.10.15