“Итгэл” төсөлд хамрагдаж буй иргэдийг СХД-ийн Эрүүл Мэндийн Төвтэй хамтран нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамрууллаа.
Үзлэгт нийт 136 иргэн хамрагдсан бөгөөд дотор-мэдрэл, гэмтэл мэс засал, ЭХО, цусны дэлгэрэнгүй, биохими, шээсний шинжилгээний багц орсон.
Цаашид үзлэг, шинжилгээний хариуг хянан, шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг, эмчид холбон зуучлан эмчилгээнд оруулна.
Хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв албан ёсны хуудас хамт олонд талархал илэрхийлье 

Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.10.17







