ДЭЛХИЙН ОРОН ГЭРГҮЙДЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА🤝

Дэлхийн орон гэргүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь 2014 онд байгуулагдсан бөгөөд 2 улс, 15 хоттой санамж бичиг байгуулан гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Вангард” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн хооронд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Дээрх санамж бичгийн хүрээнд Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн захирал Лидиа Стазен, Вангард хөтөлбөр хариуцсан захирал Жулиа Вагнер нар Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. ✍️
Цаашид тус хүрээлэнтэй хамтран орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр, арга зүй, урьдчилан сэргийдэх чиглэлээр хамтран ажиллах юм.📚📖📚
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.03.05