Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан төвийн эмэгтэй үйчлүүлэгч нарт зориулан нийтийн бүжгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан төвийн эмэгтэй үйчлүүлэгч нарт зориулан эрэгтэй үйлчлүүлэгч иргэд, байр хариуцсан нийгмийн ажилтан, соёл олон нийтийн арга хэмжээ, бүртгэл судалгаа хариуцсан нийгмийн ажилтан нар хамтран Нийтийн бүжгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тухайн арга хэмжээг нээж тус төвийн Ахлах арга зүйч нээлтийн үг хэлэн, сэтгэл зүйч “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үүсэл хөгжил”-ийн талаар мэдээлэл хүргэн, нийгмийн ажилтан ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. 🎙🎹
Мөн үйлчлүүлэгч иргэдийн зүгээс байгууллагын нийт эмэгтэй албан хаагчдад гэнэтийн бэлэг барьж, хүндэтгэл үзүүлэн баярлуулсан үйл явдал боллоо. 👏
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Нийгмийн хамгааллын тусгай төв 2023.03.06