Зөв найзууд Нийгэмд Үйлчлэх ТББ-аас төвийн байранд “Хишиг өдөр” цуврал үйл ажиллагааг зохион байгуулав. ✍️
2024 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд Зөв найзууд Нийгэмд Үйлчлэх Төрийн Бус Байгууллагаас Тусгай төв дээр “Хишиг өдөр” цуврал үйл ажиллагааг зохион байгуулав. 
Арга хэмжээний хүрээнд (2024.03.12-нд) үйчлүүлэгч иргэнийг хүлээн авах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, түр хоноглох байрны үйлчилгээнд хамруулах, иргэн хүлээн авах үйл явцаар контент бэлтгэх зэрэг ажлыг Зөв Найзууд ТББ-ын Лидер гишүүн Ш.Наранбулаг хийж гүйцэтгэлээ.
Түүнчлэн “Гэгээн өглөө”-ний зочноор (2022.03.15нд) “Зөв найзууд” төрийн бус байгууллагын сургагч багш Я.Бат-Эрдэнэ ирж үйлчлүүлэгч иргэдтэй туулан өнгөрүүлсэн өөрийн амьдралын талаар лекц уншиж, ярилцлага хийлээ.
“Гэгээн өглөө” уулзалтын дараа үйлчлүүлэгч иргэдийн дунд “Зөв найзууд” төрийн бус байгууллагын сургагч багш н.Сайхантуяа”Гипсээр гар урлал хийх нь” сэдэвт сургалтыг оролцооны аргад суурилан зохион байгуулав.
Сургалтын үеэр гарын доорх материал болох гипс, хэв ашиглан бэлэг дурсгалын зүйлс хийх аргыг иргэдэд заасан бөгөөд нийт 9 үйлчлүүлэгч иргэн хамрагдав.
Сургалтын төгсгөлд оролцогчид тухайн материалаар өөрсдөө бие даан бүтээгдэхүүн хийх арга зүйд суралцсан нь тухайн сургалтын бодит үр дүн боллоо.
Хоёр байгууллагын хамтран ажиллах гэрээний дагуу эхний үйл ажиллагаа ийнхүү бодитоор хэрэгжиж эхэлж буйд бид баяртай байна.
Өөрийн үнэт цагаа гарган, үйлчлүүлэгч иргэдийн эерэг өөрчлөлт, амьдралд нь ахиц гаргахын төлөө хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.03.12-15нд






