ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орон гэргүй тэнэмэл иргэдийг илрүүлэн төвийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2024.04.03-ны өдөр төвийн ажилтнууд 6 баг болж, нийт 18 ажилтны бүрэлдэхүүнтэй Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд мэдээлэл түгээж ажиллав.
Энэхүү ажлын хүрээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх зах худалдааны төв, байрны орц, подволь, дулааны цооног, траншей, хоёрдогч түүхий эдийн цэг зэрэг газруудаар явж, орон гэргүй тэмэнэл иргэдтэй уулзан, тэдний асуудал, бэрхшээлийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Нийт 63 байршилд 281 зорилтот бүлгийн иргэнд байгууллагын танилцуулгыг тарааж, мэдээлэл хүргэж, зөвлөж ажилласан байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.03