Төв номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулав.✍️
Тусгай төв Улаанбаатар хотын Төв номын сантай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хамтын ажиллагааны зорилго нь Тусгай төвийн номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчлүүлэгч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэх юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтан С.Болормаа, МБШ Төв-Гандантэгчилэн хийдийн соён гэгээрүүлэгч бурханч лам Н.Батюүндэнг төв дээр урьж, Хаврын тэргүүн сарын билэгт сайн ханш нээх өдрөөр үйлчлүүлэгч иргэд болон тус төвийн ажилтан албан хаагчдад
“Уламжлалт зан заншил, ёс суртахуун, хүн байхын утга учир, шашин шүтлэгийн барилдахуй” сэдэвт соён гэгээрүүлэх лекц арга хэмжээг зохион байгуулав. 
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон, МБШ Төв-Гандантэгчилэн хийдийн хамт олон, та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.04.04




